УИХ У.Хүрэлсүхийн мэдэгдлийг яаралтай хэлэлцэж эхэллээ
Түгээх

Шинэ коронавирусийн улмаас бүх дэлхий хөл хорионд орж, улс орнууд унаж буй эдийн засгаа хамгаалах бодлогоо ил тод зарлах болсон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гуравдугаар сарын 27-нд “Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллахад анхаарах”-аа илэрхийлж, хямралын үеийг давах багц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таван их наядын санхүүжилт хийж буйгаа мэдэгдсэн.

Засгийн газрын зарласан багц хөтөлбөрүүдийн хүрээнд:

Ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно.
Зургаан сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө.
18 хүртэлх насны хүүхдэд сард 10 мянган төгрөг нэмж, нийтдээ 30 мянган төгрөг олгоно.
Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн НДШ-ийг тэглэнэ.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийн НДШ-ийг 420 мянган төгрөгөөс тооцож төрөөс зургаан сарын хугацаанд төлж өгнө.
Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлнө.
Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлнө.
Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацанад бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг чөлөөлнө.
Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө.
Иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурил үйлдвэрлэлд шаардагдах хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлнө.
Аж ахуйн нэгжийн алдагдлыг дараагийн дөрвөн жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна.
Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 20,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв. COVID-19)-ийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зэргээр хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт хийхээр УИХ яаралтай горимоор хуралдаж байна.
УИХ-аар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулснаар Засгийн газрын зарласан эдийн засагт авах арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлнэ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.