НИЙГЭМ — 10 April 2020
АНУ: Хүмүүс эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барж байна
Түгээх


АНУ-д 33 мянга гаруй хүн халдвар авч, 1,900 орчим өвчтөн нас барлаа. Дэлхий дахинд нийт 1,603,042 хүн халдвар авч 95,691 өвчтөн нас бараад байгаа бол эдгэсэн хүний тоо 356,421-д хүрчээ.

АНУ-ын Детройт хотын “Sinai-Grace” эмнэлгийн нэгэн эмч халдварын тохиолдол огт буурахгүй, нас баралт ч үргэлжлэн нэмэгдсээр байгаа бөгөөд эмнэлгийн хүлээн авах тасагт урт дараалал үүсч, хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барж байгаа талаар ярьжээ.

Тус улсад нийт нас баралт 16 мянга давсан нь Италийн дараа хоёрдугаарт бичигдэж байна. Мөн тус улсын хамгийн том голомт болсон Нью Йоркт нэг хоногт 799 өвчтөн нас барсан нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон эндэгдэл болжээ.

Мужийн захирагч Эндрью Куомо энэ бүхэнд цочирдож, хэлэх үг олдохгүй байна хэмээн хэлсэн байна. Үүнээс гадна АНУ-ын тэнгисийн флотын хөлгүүд дээр коронавирусийн тахал дэгдэх магадлал өндөр байгаа ба Номхон далайд үүрэг гүйцэтгэж байсан “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээвэрлэгч хөлгийн 416 усан цэрэг халдвар аваад байгаа юм. Мөн 1,164 усан цэрэг шинжилгээнийхээ хариуг хүлээж байна.

Халдвар болон нас баралтын тоогоор тэргүүлж буй 10 улсын мэдээлэл 2020.04.10-ны 09.00 цагийн байдлаар:


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.