ШИНЭ МЭДЭЭ — 10 April 2020
ЭМЯ-ны мэдээлэл 2020.04.10
Түгээх

Коронавирусийн халдвар дэлхийн 212 улсад бүртгэгдэж, 1603719 сая хүн халдвараар өвчлөөд байгаа бөгөөд 85722 хүн нас барж, 356655 хүн эдгэрч 1.1 сая хүн эмчилгээ хийлгэж байна.

Манай улсад коронавирусийн халдварын 16 тохиолдол бүртгэгдсэнээс дөрвөн хүн эдгэрч, сувилалд ажиглалтад байна. Нийтдээ 1410 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 167 хүн ажиглалтаас гарсан.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 09-нд ХӨСҮТ-д болон МУ-д корона илрээгүй. Сөүл-УБ чиглэлийн нислэгээр ирсэн 83 хүн, тандалтанд байсан 30 хүнд мөн халдвар илрээгүй . Сэлэнгэд батлагдсан нэг тохиолдол болон ойрын хавьталтад орсон хүмүүсээс илрээгүй. ХӨСҮТ-д 206 хүн хяналтанд эмчлэгдэж байна гэж мэдээллээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.