Ипотекийн зээл хойшлуулах хугацааг зургаан сар болгов
Түгээх


УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийн хамтаар УИХ-ын гаргасан шийдвэрүүдийг танилцуулав.

УИХ-аар Цар тахлын эсрэг хууль батлахаар ажиллаж байна. Энэ хуульд амны хаалт заавал зүүх гэх мэт заалтыг тусгасан. Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталсан.

Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулж байгаа. Банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.

Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Энэ оны 2, 3 дугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувиар буурсан ч ажилтнаа цомхотгол хийлгүй авч үлдсэн ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгоно. Хувийн хэвшлийн бүх ААН-үүдийн болон ажилтнуудын НДШ-ийг зургаан сараар тэглэнэ. Ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулсан байсныг дахин гурван сараар сунгах шийдвэр гаргасан. Дэлхий олон оронд эрсдлээс сэргийлэх зорилгоор өршөөл үзүүлэх асуудал яригдаж байгаа. Хөнгөн ялтай хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудлыг судалж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг судалж үзэхийг чиглэл болгосон.

Цахим шилжилтийг харилцаа холбооны салбарын оператор компаниудтай хамтран хэрэгжүүлнэ. Төрийн олон үйлчилгээг автоматжуулах, цахимд шилжүүлэхийг үүрэг болгосон. Боловсролын салбарт жишээ нь оюутнуудад зориулсан, үнэ төлбөргүй портал нээх, теле хичээл үзэхэд нь датаг үнэгүй болгох гэх мэт олон ажлыг энэ салбарынхан хийж байна. Эрсдэлтэй бүс нутгийг тогтоох, хүргэлтийн үйлчилгээ, цахим худалдааг эхлүүлэх ажлууд хийнэ.

Харилцах дансны хүүг бууруулна, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмнэ.

Алт хөтөлбөрийг Монгол банктай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Ингэснээр валютын орлого олно.

Эх сурвалж: www.polit.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.