Ардчилсан нам — 13 April 2020
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хэвлэлийнхэнд өнөөдөр /2020.04.13/ мэдээлэл хийлээ.
Түгээх


Тэрбээр “Ардчилсан үзэл санаагаар тугаа хийж байгаа улс төрийн намуудад, мөн ардчилсан үйл хэргийн төлөө ажиллаж байсан журмын нөхдөдөө, Ардчилсан намаас тусдаа гарч нам байгуулсан улстөрчдөд хандан 2020 оны сонгуульд хамтарч, хүчээ нэгтгэн орох эв нэгдлийн ялалтын уриалгыг хүргүүлж байна. Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш, АН-тай нэгдэн ардчиллын үйл хэргийг хүчирхэгжүүлэх, эрх баригч намын увайгүй үйлдлийг 2020 онд таслан зогсоох уриалгыг хүргүүлж байгаа юм. 2020 оны сонгуульд АН эв нэгдлийг эрхэмлэнэ. Ялалтын төлөө хамтрах хүмүүст манай намын үүд хаалга нээлттэй” гэж хэллээ.

Мөн АН бусад улс төрийн намууд санхүүжилтийн асуудлаа ил тод болгох шаардлагыг хүргүүллээ. Энэ тухай тэрбээр хэлэхдээ “АН санхүүжилтээ шилэн болгосон шиг бусад нам төсөв санхүүгээ шилэн болгох хэрэгтэй. Улсын аудитын байгууллага нэг нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын дээд хэмжээг гаргачихсан. 2020 оны сонгуульд намууд хэдэн төгрөгийн төсөв санхүүгээр сонгуульд оролцохоо зарла. Ялангуяа эрх баригч нам эдийн засгийн хүнд үед төсвөө тодотгохгүй үр ашиггүй зүйл хийх нь бид хардаж байна. Нийслэлд төв талбайн ногоон байгууламжийг нь устгаад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байна. Үүнийг олон нийт эсэргүүцээд байхад хийнэ гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа. Тиймээс намууд санхүүжилтээ шилэн болгохыг шаардаж байна. АН жил бүр Аудитын байгууллагаар санхүүжилтээ шалгуулдаг” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.