Ажилчдыг нэг, хоёр, гуравдугаар сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дунджаар зургаан сарын хугацаанд төлснөөр тооцно”
Түгээх

Цар тахлын үед эдийн засгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг даван туулах багц арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас аж, ахуйн нэгж, иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, орлого нь 50 хувь хүндэрсэн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөг олгох журам батлахаар болжээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг журмыг баталсан байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрээр “Төрийн болон орон нутгийн оролцоотой байгууллагаас бусад аж ахуйн нэгж энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамаарна. Мөн төрийн бус байгууллага хамаарна. Гуравдугаарт, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургууль хөнгөлөлтөд хамаарна. Дөрөвдүгээрт, хуваариа хөдөлмөр эрхлэгч, сайн дураараа даатгуулагчид хамаарна. Ажилчдыг нэг, хоёр, гуравдугаар сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн дунджаар зургаан сарын хугацаанд төлснөөр тооцно” гэлээ.

Сайн дурын даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн цалин, орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр тооцож, НДШ-ээс чөлөөлөх юм байна. Харин 420 мянган төгрөгөөс дээш хэмжээгээр тооцож НДШ төлсөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагч үлдсэн шимтгэлээ өөрсдөө төлөх юм байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.