Засгийн газар — 29 April 2020
Эмнэлгийн зарим ажилчинд 10-30 хувийн цалингийн нэмэгдэл олгох шийдвэр гаргалаа
Түгээх


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Тус хуралдаанаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах жагсаалтад орсон эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүд эмч, хүүхэд, нярайн эмч, сувилагчид үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх нэмэгдэл сар бүр олгох шийдвэр гаргажээ.

Мөн 2016 онд сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэхэд орхигдсон сүрьеэгийн эмнэлэг, тасаг, амбулатори, тандалт судалгааны нэгжийн эмч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, лаборатори болон рентген туяаны техникч, эм зүйч, ариутгагч, асрагч, үйлчлэгч нарт 30 хувийн нэмэгдэл цалин олгох тогтоол баталсан байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.