НИЙГЭМ — 30 April 2020
Хүүхдүүдэд 1072 хувьцааны данс нээлгэх шаардлагагүй боллоо
Түгээх


“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ хугацаанд хамаарч буй, хувьцааны болон Хүүхдийн мөнгөний дансгүй бол дараа нь данс нээлгээд хувьцааны ногдол ашгаа хэзээ ч авах боломжтой юм байна. Тодруулбал, хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. Учир нь хүүхдүүдийн ногдол ашгийг хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон байна.

Энэ талаар 1072 мэдээллийн төвөөс тодруулахад “Үнэт цаасны данс нээлгэж амжаагүй хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон. Харин данс нээлгэсэн хүүхдүүдийнх тухайн хувьцааны данстай нь холбосон банкны данс руу орно” гэлээ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.