ШИНЭ МЭДЭЭ — 04 May 2020
Согтууруулах ундааг 22.00 цагаас хойш худалдахгүй байх санал гаргажээ
Түгээх

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудын ажиллах цагийн хуваарийг өмнөхөөр нь буюу 07.00-22.00 цаг хүртэл гэж өөрчлөн мөрдүүлэх саналыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хотын даргад хүргүүлжээ. Шуурхай штабт иргэдээс дээрх гомдол, санал тасралтгүй ирж байгааг албаныхан хэллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд тавдугаар сарын 2-ны өдрөөс согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг нээсэн юм. Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт  9244 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хүргүүлсэн дээрх саналыг хотын дарга маргаашаас шийдвэрлэх бололтой.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.