АН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд албан ёсоор хүргүүллээ
Түгээх


Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвших хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлт, холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдөр /05.21/ дуусгавар болж байна.

Ардчилсан намын удирдлагууд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн хуулийн дагуу АН-аас нэр дэвшиж байгаа 76 нэр дэвшигчийнхээ материалыг СЕХ-нд албан ёсоор хүргүүлж, бүртгүүллээ. 76 нэр дэвшигчийн материалыг судалж үзсэний үндсэн дээр манай намыг сонгуульд оролцуулах эсэхээ СЕХ шийднэ. Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн.

АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн 76 нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.