МАН-аас сонгуулийн үйл ажиллагаанд зориулсан хандивын данс нээж буйг зарлалаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “МАН-ын хандивын дансыг албан ёсоор нээсэн. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй байх зарчмыг баримталсан. Тиймээс гишүүд, дэмжигчдээсээ санхүүжилт босгох хандивын аян өрнүүлж байна” гэлээ.
Мөн энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “МАН-аас салбартаа шилдэг боловсон хүчин болсон залуучуудыг түлхүү нэр дэвшүүлж байгаа. Хөрөнгө мөнгөнөөс үл хамааран шилдэг залуусыг төрд гаргах нь зүйтэй гэж үзлээ. Иргэд, ард түмэн шударга сонгууль байгаасай гэж хүсэж байна. Тиймээс гишүүд, дэмжигчдээ хандивын аянд хамрагдаарай гэж хэлье. Нэр дэвшигчид удахгүй хандивын дансаа зарлана” гэсэн юм.
Түүнчлэн МАН нэр дэвшигчдээс саналын хуудсанд бичигдэх дарааллаар мөнгө нэхсэн гэх мэдээллийг худал болохыг албан ёсоор мэдэгдлээ.