НИЙГЭМ — 28 May 2020
Манай улс татан авсан иргэдийн тоогоороо дэлхийд хоёрт жагсаж байна
Түгээх

Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30 улс орноос 8,498 иргэнээ эх оронд нь авчраад байна.

Үүнээс 3,488 иргэнийг агаарын замаар буюу 18 удаагийн тусгай үүргийн нислэгээр авчирсан бол 5,010 иргэнийг газраар авчирчээ.

Тус үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудын нийт 900 гаруй алба хаагч ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэдээ татан авсан байдлыг гадаад улс орнуудтай харьцуулбал Холбооны Бүгд Найрамдах Герман улсын ард хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм.

Шилжүүлэн авчирсан иргэдийн тоог тухайн улс орны хүн амын тоотой харьцуулсан байдлаар харвал:

Өнөөдрийн байдлаар гадаадаас ирсэн 1,248 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн 790 нь нийслэлийн эмнэлэг, зочид буудал болон амралтын газар, үлдсэн 485 хүн орон нутагт тусгаарлагдаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.