НИЙГЭМ — 28 May 2020
Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ
Түгээх


Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн авто замын сүлжээний гудамж, замуудын арчлалтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Гүнтийн давааны 2,1 км авто замыг хусаж тэгшлэх, нягтруулах ажлыг энэ сарын 21-26-ны хооронд “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж дуусгасан байна.

Гүнтийн давааны шороон замыг тэгшилж, нягтаршуулсан тул уг чиглэлд зорчигч жолооч нарыг аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхаарууллаа.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.