Онцлох мэдээ — 28 May 2020
ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 161 боллоо
Түгээх


ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Өнгөрсөн 24 цагт Монгол улс даяар нийт 517 хүнд шинжилгээ хийхэд 504 хүнд коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д байсан 40, тусгаарлах байранд байгаа 352 хүнд давтан шинжилгээ багтаж байна.

Түүнчлэн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс авсан19 хүний тандалт шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 30 жолооч, аймагт тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй.

Харин тавдугаар сарын 26, 27-нд ОХУ-аас ирсэн 13 хүний шинжилгээнд вирус илэрлээ. 26-нд Москва- Улаанбаатарын онгоцоор ирсэн 170 хүнээс давтан шинжилгээгээр нэг оюутнаас коронавирус илэрлэ.

Өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 340 хүнээс 12-д нь мөн вирусийн шинжилгээ эерэг гарлаа. Тэдний 10 нь 17-20 насны нэгдүгээр курсийн оюутнууд байгаа .

Монгол улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдлын тоо 161, эдгэсэн 43 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээнд 118 хүн байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 107, хүндэвтэр 11 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 165 хүн байна. Бид төлөвлөгөөнийхөө дагуу хяналт дор бүх ажил явагдаж байгаа.

Өнөөдөр 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирч, 21 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлалаа. Иргэд ухамсартайгаар мэдээллээ нарийн өгч байна. Явцын дунд иргэд чухал мэдээллийг өөрийн санаачилгаар өгч хамтран ажиллаж байгаа нь бидний урмыг сэргээж цаашид зөв ажиллах тал дээр нэмэлт болж байна. Бүх зүйл хяналтад байгаа гэдгийг хэлье” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.