ЭМЯ-ны МЭДЭЭЛЭЛ /06.01/ Тусгаарлалтад байсан           6 хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ
Түгээх

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд дөрвөн хүн шинээр ажиглалтад орж 39 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор нийт 1859 хүн ажиглалтад байна. Үүнээс архаг хууч өвчтэй 116 хүнд 29 эмч, туслах 59 эмч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн 11 эрүүл мэндийн ажилтан 5400 гаруй хүнд коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн хугацаанд 119 утсанд нийт 156 иргэдээс дуудлага ирж халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан бол ихэнх дуудлага нь амралтын газар хүмүүс ихээр бөөгнөрч,амны хаалт зүүхгүй байна гэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн. Бид халдвар гарахаас өмнөх амьдралын хэв маягаар амьдарч болохгүй нөхцөлд байгаа учраас аль аль талдаа ЭМЯ-ны гаргасан зөвлөмжийг мөрдөх шаардлагатай байна. Тэгэхгүй бол эрсдэл тун ойрхон байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр /2020.05.31/ ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийтдээ 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлэхэд тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцоос илрээгүй. Харин тусгаарлагдсан зургаан хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнууд байсан. 18-19 хоногийн дараа давтан шинжилгээнээс халдвар илэрсэн учраас тусгаарлах 21 хоног нь маш зөв байна гэдэг нь харагдаж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдол 185 болж байна. Үүнээс эдгэрч гарсан 44, эмчлэгдэж байгаа 141 хүн байгаагаас 111 хүний биеийн байдал хөнгөн, 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

Э.БУРАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.