Нийслэлийн төрийн байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ
Түгээх


Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбоотой нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг зуны хуваарьт шилжүүллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар зуны улиралд, жил бүрийн 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 31 хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг 08 цагт эхлүүлж байхаар болсон юм.

Энэ нь өдрийн уртад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, албан хаагч нар орой эрт амрах, мөн авто замын ачаалал, хөдөлгөөнийг бууруулж зохицуулах зорилготой.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.