Сонгууль — 02 June 2020
Сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хяналт хийх ТББ-уудыг бүртгэлээ
Түгээх


Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх төрийн бус байгууллагуудыг бүртгэх тухай шийдвэр гаргав. Үүнд:

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл” НҮТББ
Бодлогод залуусын хяналт НҮТББ
Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд НҮТББ
МИДАС НҮТББ багтаж байна.
Сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийхээр бүртгэгдсэн төрийн бус байгууллагуудад үйл ажиллагаандаа сонгуулийн тухай хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг чанд мөрдөн ажиллахыг үүрэг болголоо.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.