НИЙГЭМ — 02 June 2020
Уралдаанч хүүхдүүдийн эрсдэлийн сан байгуулах ажил замхарчээ
Түгээх

Уралдаанч хүүхдүүдийн эрсдэлийн сан байгуулах ажил замхарчээ
Хоёр жилийн өмнөөс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхцлийг өөрчилж, 100 мянган төгрөгийн суурь хураамжаар 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олгодог болсон. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар энэ шаардлагыг хангасан нөхцөлд уралдааны зам дээр гарна гэсэн үг. Гэхдээ хүүхдийг бэртэж гэмтэхээс өмнө тухайн эрсдэлт шалтгаан нөхцлийг арилгах Эрсдлийн сан бий болгоно гэж Монголын морин спорт уяачдын холбоо мэдэгдлээ.

Даатгал бол хүүхдийг гэмтэж бэртсэний дараа нөхөн олговор олгох асуудал. Харин ямар учир шалтгаанаар эрсдэл үүсч хүүхэд бэртэж гэмтэж байгааг илрүүлж, түүнийг арилгаж чадвал уралдаанч хүүхэд эрүүл мэндээр хохирох, насаараа хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг хаах юм. Энэ ч үүднээс Монголын морин спорт уяачдын холбоо нэр бүхийн даатгалын байгууллагатай хамтарч Эрсдлийн сан бий болгох харилцан ойлголцолд хүрээд байжээ. Гэвч харамсалтай нь даатгалын байгууллага хэтэрхий ашгийн төлөө зүтгэснээс сан бий болгох ажил замхарсан гэж Морин спорт уяачдын холбоо байр сууриа илэрхийллээ. Зарим тохиолдолд хуучны шиг 25,30 мянган төгрөгийн суурь хураамжаар даатгалын гэрээ байгуулчихаад 5 эсвэл 7,5 сая төгрөгийн нөхөн олговор олгоно гэх гэрээ байгуулсан зөрчил илэрч байгаа. Учир нь Хүүхдийн гэнэтийн ослын даатгал бол албан журмын биш сайн дурын даатгал хэвээр байгаа юм.

Цаашлаад холбоо зөвхөн өөрийн зохион байгуулалт хариуцдаг уралдаан гэлтгүй хууль эрх зүйн хүрээнд Эрсдлийн санг зохицуулах шаардлагатай. Уралдааны зам дээр хүүхэд гарахаас өмнө холбогдох газрууд аюулгүй байдал хангасан хувцас хэрэглэлтэй эсэх, 100 мянган төгрөгийн суурь хураамжаар 20 хүртэлх сая төгрөгийн нөхөн олговор олгох гэрээ байгуулсан эсэхийг хянаж байгаа. Мөн уралдаанч хүүхэд, уяач, уралдаан, бэртэл гэмтэл гэсэн бүхий л мэдээлэл Хурдан морины уралдаанч хүүхдийн эрсдлийн програм бүртгэгдэж байгаа гэлээ.

Хурдан морины уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал хангах тухай стандартыг 2018 онд СХЗГ хамтран шинэчилсэн. Сүүлийн 2 жилд хувцас хэрэглэлийн аюулгүй байдал, хүүхдүүд өмсөж хэвшиж дадах байдал 97 хувьд хүрсэн байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал тухайн нэг жил дотроо уралдаан, сунгаа, үсэргээний үед хүүхэд ямар нэгэн осол гэмтэлд өртсөн тохиолдолд үйлчилнэ. 20 хүртэлх сая төгрөг болсон гол шалтгаан: хүүхдийг тээвэрлэх үйл ажиллагаанд зарцуулагдана. Хүндээр бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй нүүр тулгарч, удаан хугацааны эмчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ шаардлагатай үед даатгалаар шийдэгдэх юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.