НИЙГЭМ Нийслэл — 03 June 2020
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ
Түгээх

Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийж эхэллээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран уг хэмжилтийг хийж байна. Налайх, Яармагийн болон Гачууртын салдаг уулзвар гээд гурван талаас хэмжилтийг хийхээр төлөвлөжээ. Дугуйн замыг төлөвлөсний дагуу машин, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн хугацаанаас нь өмнө хийж дуусгахаар ажиллаж байгаа аж.

Авто зам хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөний дагуу Яармаг-Зайсан-Маршалын гүүрийн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд хийхээр болсон юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.