УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
Түгээх


Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар нийслэлийн 22 байршилд 1309 хүн, нийт дүнгээрээ 1667 хүн тусгаарлалтад байна. Өрхийн ажиглалтад буюу гэрийн тусгаарлалтад 903 хүн байна. Өнөөдөр нэмж 216 хүн өрхийн буюу гэрийн ажиглалтад шилжинэ.

Бидэнд гадаадад байгаа иргэдээ татах алтан боломж гарсан. Оюутолгой компани Австрали Улс руу иргэд, ажилчдаа хүргэхээр МИАТ компанийн онгоцыг түрээсэлж байгаа. Иймд бидэнд тус улсаас иргэдээ татах боломж бүрдэж байгаа. Үүний дагуу зургаадугаар сарын 6-ны өглөө 02:00 цагт нислэг үйлдэж 8-нд эх орондоо буцаж ирэхээр байгаа.

УОК-ийн шуурхай штабаас гэрийн ажиглалтад байгаа иргэдэд гэнэтийн шалгалт хийлээ. Тодорхой түүвэр байдлаар зарим иргэдийг шалгасан. Шалгалтад 94 хүн хамрагдсан. Шөнийн цагаар шалгалт хийхэд 11 хүн гэртээ байсангүй 2 хүний гэрийн хаяг тодорхойгүй байлаа. Зөрчилтэй холбогдуулаад дараа нь тэдэнтэй хариуцлага тооцно” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.