Онцлох мэдээ — 07 June 2020
ОБЕГ: 11 хүнийг галын аюулд өртөхөөс хамгаалжээ
Түгээх

Улсын их дэлгүүрт гал гарч, Онцгой байдлын албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна. Галд анх зургадугаар давхраас гарч улмаар бусад давхаруудад ч бас гарсан бөгөөд галаас үүдэж хүн бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэлж байна.Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд ихээр байдаг учраас газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган гаднах талбайг хамгаалалтад аваад байна. Алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж 6-7 давхарт гарсан галыг цурамд оруулахаар ажиллаж байна. Гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан ба тэдний 2-3 хүн нь угаартсан байжээ. Угаартсан иргэдэд Түргэн тусламжийн ирж, тусламж үзүүлсэн байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.