НИЙГЭМ — 08 June 2020
Үйлчилгээ эрхлэгчид жагсав
Түгээх

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн үзвэр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон.

Уг шийдвэртэй холбоотойгоор 45 мянган иргэн таван сарын турш ажилгүй сууж байгаа бол ажил олгогч нь банкны зээл, түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болсон аж. Иймээс дотоодод цар тахал дэгдээгүй байгаа үед үзвэр үйлчилгээг сэргээн үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжоор хангах шаардлагыг Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Үзвэр үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон өнөөдөр /2020.06.08/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүллээ. Мөн тэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсав.

Үзвэр үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс “Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлэхдээ иргэд, сонгогчдыг 2000, 3000-аар нь цуглуулж байгаа атлаа үзвэр үйлчилгээгээ хаасан нь ялгавартай байна. Мөн зарим үйлчилгээний газрууд ажиллаж байгаа. Энэ бол ялгаварлан гадуурхалт.

Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргах юм бол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд, заасан цаг хугацаанд нь багтаан үйл ажиллагаагаа явуулахад бэлэн байна гэлээ.

Холбооны гишүүд “Соён гэгээрүүлэх бүх байгууллага хаалгаа барилаа”, “Хагас жил тэг зогсолт хийлээ”,  “Биднийг яагаад ялгаврлаад байна вэ” зэрэг лоозон барин жагссан байлаа.  Хэрвээ хотын захиргаанаас үйл ажиллагаа эрхлэх боломжоор хангахгүй бол дараагийн арга хэмжээ авна гэлээ.

Л.ОЮУ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.