МАН: Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэнд талархаж байна
Түгээх

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “УИХ-ын 2020 оны сонгуульд МАН одоогоор 62 суудал авч ялалт байгуулаад байна. Хүчээ нэгтгэж, Ерөнхий сайдаа дэмжиж, багаар нь дэмжсэн ард түмэндээ МАН-ын зүгээс талархаж буйгаа илэрхийлж байна. Монголын ард түмэн МАН-д эхлүүлснээ дуусгах боломжийг өглөө. Дэлхийн нийтэд тархсан цар тахлын үед сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороонд талархал илэрхийлж байна. Мөн сонгуульд шударгаар өрсөлдсөн нэр дэвшигчдэдээ баярлалаа. МАН нэр цэвэр, эх орноо гэсэн гишүүдээ нэр дэвшүүлсэн. Хэн олон санал авах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, МАН шинжлэх ухааны үндэслэлээр нэр дэвшигчдээ тодруулсан. Бид бодлогын өрсөлдөөнийг бий болгохыг зорьсон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сүүлийн жилүүдэд олон асуудлыг шийдсэн. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон нийт ард түмэндээ баярлалаа. Итгэл бүхний зүтгэлээр хариулах үүрэг бидэнд ирлээ. Сүүлийн 30 жилд анх удаагаа нэг нам 2 дахь удаагаа Засгийн эрх барих гэж байгаа анхны тохиолдол боллоо. Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.