Сонгуулийн албан ёсны дүнг өнөөдөр зарлана
Түгээх

Монгол Улсын найм дахь удаагийн парламентын сонгууль өндөрлөлөө. 2020 оны ээлжит сонгууль томосгосон мажоритор системээр явагдаж 13 нам, 4 эвсэлийн 606 нэр дэвшигч сонгуулийн 29 тойрогт 76 суудлын төлөө өрсөлдсөн юм.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,003,969 сонгогчоос 1,476,475 хүн санал өгсөнөөр ирц 73.64 хувьд хүрч сонгууль хүчинтэйд тооцогдож байна. Тухайлбал нийслэлийн хэмжээний 896,378 сонгогч бүртгэгдсэнээс 657,159 хүн санал өгч 73.31 хувьтай, аймгийн хэмжээний 1,107,591 сонгогч бүртгэгдсэнээс 818,516 хүн санал өгч, 73.90 хувьтайгаар санал хураалт явагдсан байна.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62 суудал авч үнэмлэхүй олонх боллоо. Ардчилсан намаас 11, Та бидний эвсэл 1, Шинэ эвсэл 1, бие даагч 1 сонгогджээ.

УИХ-ын сонгуулийн 21-р тойрогт МАН-аас өрсөлдсөн С.Амарсайхан хамгийн өндөр хувиар буюу тойргийнхоо нийт сонгогчдын 68.62 хувийн итгэлийг хүлээсэн бол 28-р тойрогт өрсөлдсөн Н.Учрал хамгийн олон буюу 53,651 хүний санал авчээ.

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр дүнг нэгтгэн, албан ёсны дүнг зарлан тогтоол гаргана.Үүний дараа сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах аж.

Энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хороод, мэдээлэл технологийн баг, ажлын хэсгүүд байгуулагдаж, нийт 35 мянган төрийн албан хаагч ажиллалаа.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.