Хилийн хоригийг долдугаар сарын 15 хүртэл сунгав
Түгээх

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон онцгой дэглэмийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж хол хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцлээ. Улмаар ирэх долоодугаар сарын 15 хүртэл сунгахаар болсон байна.

Гэхдээ зарим үйлчилгээний байгуулагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нь зөв гэж үзжээ. Үүний дагуу нийслэлийн Онцгой комисс хуралдаж шийдвэр гаргах юм байна. Ингэхдээ нийтийг хамарсан спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, баар цэнгээний газар, PC тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэвээр байна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ. Харин PC тоглоомоос бусад хүүхдийн тоглоомын төвүүд, кино театрын үйл ажиллагааг тодорхой дэглэмийн дагуу ажиллуулах юм байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.