Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөнө
Түгээх

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өчигдөр шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж дэмжлэг авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл сайд нарыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, улмаар Улсын их хуралд тангараг өргүүлэх юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аар сайдын томилгоог хэлэлцэхгүй харин томилогдсон сайд нар парламентад тангараг өргөдөг зохицуулалттай болсон юм. Улмаар Ерөнхий сайд захирамж гарган сайд нарыг албан ажилд нь томилно.

Үндсэн хуулийн шинэчлэлийн дараах анхны Засгийн газрыг байгуулахдаа салбар бүртээ тасралтгүй мэргэшиж ажилласан, ажлын туршлага, ур чадвартай  хүмүүст итгэл, хариуцлага үүрүүлж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж байна.  Түүний Засгийн газар 14 яам, 17 гишүүнтэй ажиллахаас гурав нь эмэгтэй.

Мөн үндсэн чиг үүргийн зургаа, чиглэлийн найман яамнаас дөрөвт нь УИХ-ын гишүүд хавсран ажиллана. Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар “давхар дээлтэй” байх юм. Шинэ танхимд мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан дөрвөн хүн багтжээ.

Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөнө

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.