Онцлох мэдээ — 10 July 2020
Сэрэмжлүүлэг: Наадмын өдрүүдэд усархаг бороотой
Түгээх

Ус, цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газраас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хур бороо ихтэй байх учраас үерийн аюулаас, аюулт үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байна. Тодруулбал, Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу долдугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар долдугаар сарын 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

Мөн Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас Төв аймгийн нутаг дэвсгэрт 3 иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 3-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас 5 иргэн, нийт 8 иргэн (үүний 2 хүүхэд) үерт өртөж амь насаа алдсан бол 1 иргэн бэртэж гэмтжээ. Түүнчлэн үерийн улмаас Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 2400 гаруй өрх айл, 13 нийтийн орон сууц үерийн усанд автаж, Архангай, Говьсүмбэр, Төв аймгийн нутаг дэвсгэрт 7000 гаруй толгой мал хорогдсон байна.

Тиймээс,

  • Амралт зугаалгын улирал эхэлсэн, баяр наадмын  амралтын өдрүүдээр   хөдөө орон нутагт зорчих иргэдийн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан үерийн аюулаас урьдчилан сэргийлж, болзошгүй эрсдэлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалахыг,
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих, голын усны түвшин нэмэгдэж,
  • Үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.