НИЙГЭМ — 10 July 2020
Орон нутгийн чиглэлд хаагдсан замуудыг нээжээ
Түгээх

Нийт нутгаар орж буй  хүчтэй борооны улмаас орон нутгийн замуудад эвдрэл гарч Улаанбаатараас Төв аймгийн Лүн, Дархан чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан. Өнөө өглөөний байдлаар улсын хэмжээнд хаагдсан зам байхгүй байна. Гэхдээ  баяр наадмын өдрүүдэд цаг агаарын онц аюултай нөхцөл байдал үүсвэл  орон нутагт зорчих автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Мөн  Улсын Онцгой комиссоос аадар бороо орж, аюултай нөхцөл үүсэн тул Улаанбаатар хотоос Дархан-Уул, Арвайхээр, Чойр, Мандалговь, Өндөрхаан чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.