Онцлох мэдээ — 14 July 2020
13 хүнээс коронавирус илэрч, нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа
Түгээх

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 13-нд нийт 168 хүнд шинжилгээ хийхэд 155 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Афганистанаас ирсэн 10 зэвсэгт хүчний дайчин, тусгаарлагдан ажиглагдаж байсан 3 хүний 3 дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. 

Шинжилгээг задалж хэлбэл, Бага баян ажиглах байранд тусгаарлагдсан 52 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 54 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн сорьцод  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр  нэг хүн эмчлэгдэн ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатлал руу шилжлээ. Тэрээр 52 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдэн гарлаа. Тэрээр чихрийн шижин өвчтэй эмэгтэй байсан. 

Монгол Улсад онош батлагдсан 243 тохиолдол байгаагаас 204 тохиолдол нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээ, тандалт, хяналт дор байна. Манай улсын эдгэрэлтийн хувь 83 хувьтай байна. 

Долоон сарын 12-нд орой 22.00 цагт  Афганистанаас зэвсэгт хүчний 62 дайчин эх орондоо ирлээ. Өнөөдөр шинжилгээ авах ажиллагааг хийнэ. ХӨСҮТ-д 2, Цэргийн төв эмнэлэгт нэг хүнийг байршуулсан. 59 дайчныг Бага баянд байршуулсан. Маргааш өглөө Афганистанаас үлдсэн 51 зэвсэгт хүчний дайчин ирнэ” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.