НИЙГЭМ — 14 July 2020
Наадмаар эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна
Түгээх

Эрүүл мэндийн сайдын А36 тоот тушаалаар, Үндэсний их баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллахаас гадна нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенит, шүд эрүү нүүрний төв 10:0-16:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх аж.

Эрүүл мэндийн яаманд өдөр бүр хариуцлагатай жижүүр ажиллаж, 11-323002 утсаар эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэнэ. Мөн коронавируст халдварын талаарх зөвлөгөө мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаар утаснаас авах боломжтой юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын шуурхай штабын 11-324207, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.  

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, зарим нутгаар 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэхийг ЭМЯ-наас анхааруулж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.