НИЙГЭМ — 16 July 2020
Баян-Өлгий аймагт гүүр нурсан учир зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ
Түгээх

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Бураатын гүүр нурсан учир  явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Тодруулбал, тус сумын 9 дүгээр багийн Цагааннуур тосгоны “Бураат” гэдэг газар 07.14-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас Бураатын гүүр нуржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр “Жол” ХХК-ийн ажилтнууд нөхцөл байдлыг очиж шалгасан байна.

Тухайн гүүрэн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих хөдөлгөөн хийх боломжгүй болсон тул ймгийн Засаг даргын захирамжаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоожээ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.