НИЙГЭМ — 17 July 2020
Орос улс олон улсын нислэгээ хэсэгчлэн сэргээнэ
Түгээх

Коронавирусийн улмаас хязгаарлаад байсан олон улсын нислэгээ Оролс улс долдугаар сарын 17-ноос хэсэгчлэн сэргээж эхэллээ. Гэхдээ энэ нь хүссэн иргэн гадаад улс орон руу ниснэ гэсэн үг биш юм. Харилцан нислэгээ сэргээх хүсэлтийг Орос улс хэд хэдэн оронд тавиад байгаа бөгөөд тухайн улс зөвшөөрсөн тохиолдолд нислэгээ сэргээхээр төлөвлөжээ.

Улс орнууд Оросын агаарын тээвэрлэгчийг хүлээн авахаа зөвшөөрсний дараа аяллын компаниуд жуулчлалын захиалга, бүртгэлээ эхэлж болох юм. “Нислэгийн тийзийн захиалгыг харахад Турк, Испани, Итали, АНУ, Узбекистан, Грек, Черногор, Тайланд, Киргизстан, Францын нислэгүүд эрэлттэй байна” хэмээн агаарын тийзийн агентлагийн PR хариуцсан захирал Яниc Зенис ярьсан байна. Ирэх есдүгээр сарын тийзийг урьдчилан захиалах нь их байгаа ажээ. Ялангуяа Индонезийн Бали, Тайландын Пукет, Италийн Милан, Израилийн Тель-Авив руу урьдчилсан захиалга их өгч байгаа ажээ.

эх сурвалж: риа новости


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.