НИЙГЭМ — 27 July 2020
Хамарын хийд орох замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
Түгээх

НЭМЭЛТ: Гурван замын уулзвараас Хамарын хийд орох зам эвдэрч, зам засварын ажил явагдаж байгаа  тул тодорхойгүй хугацаагаар хаасан гэдгийг Дорноговь аймгийн Онцгой байдлын газар мэдээлж байна.


Хамарын хийд орох замын далан нурж эвдэрчээ

Дорноговь аймгийн онцгой байдлын газар мэдээлж буйгаар, гурван замын уулзвараас хамарын хийд орох замын далан нурж эвдэрчээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна. Иймд жолооч та бүхэн

  • Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Баталгаатай зам, гарцаар гарах болон хөдөлгөөний хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.