Өнөөдөр Франкфуртаас ирсэн 4 иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ
Түгээх

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 26-нд нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 7-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 179  хүний сорьцод 3 дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 12 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 20, 21, 24 настай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн, 17-48 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа.

Монгол Улсад онош батлагдсан 288 тохиолдол байгаагаас 218 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 70 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 64 хүн хөнгөн 6 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 85 хүн эмчилгээ, ажиглалт тандалтын дор байна.

Өнөөдөр өглөө 07.00 цагт Франкфурт Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 иргэнээ татан авсан Үүнээс сэжигтэй 4, хавьтал гэж 4 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа” гэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.