НИЙГЭМ — 31 July 2020
Сиднейн онгоцонд зорчиж явсан нэг иргэн нас баржээ
Түгээх

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн өчигдөр /2020.07.30/ нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарчээ. Улсын онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

Талийгаачийн нас барсан шалтгаан коронавирусийн халдвартай холбоогүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Уг нислэгээр нийт 260 иргэнээ татан авсан. Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүссэн байна.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

А.СҮРЭН


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.