Онцлох мэдээ — 31 July 2020
Монгол эрдэмтэд короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуур бүтээжээ
Түгээх

Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирусийн эсрэг биет илрүүлэх оношлуурыг богино хугацаанд гарган  авчээ. Уг оношлуурыг академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори,  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг бүтээсэн байна.

Эсрэг биет илрүүлэх оношлуур нь хүний цус, сийвэнд коронавирусийн халдварын эсрэг бие үүсч дархлаа тогтсон эсэхийг богино хугацаанд илрүүлэх гэнэ. Мөн коронавирусийн халдварын явцыг хянах, өвчний эмчилгээний үр дүнг хянах, вирусийн халдвар авсан ч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг илрүүлэх, тусгаарлалтад байх хүнийг сонгох, эмнэлгийн ажилтнууд вирусийн дархлаатай эсэхийг мэдэх, вирусийн эсрэг дархлаа тогтоцыг хянаж, судлахад ашиглах боломжтой ажээ.

Цаашдаа энэ оюуны бүтээлийг ашиглаж, дотооддоо олноор үйлдвэрлэн, ашиглах бүрэн боломжтойг эрдэмтэд онцолжээ.

А.СҮРЭН


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.