НИЙГЭМ — 01 August 2020
Өнөөдрөөс дараах зуслангийн автозамуудыг хэсэгчлэн хаана
Түгээх

Зуслангийн болон дараах автозамуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж, зам засварын болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийх гэж байна. Тиймээс иргэдэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Үүнд:


  • Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 27-ны 22.00 цагаас наймдугаар сарын 11-ны 08.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • “Дэнжийн мянга”-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул өнөөдөр /2020.08.01/ 13.00 цагаас наймдугаар сарын 2-ны 06.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжны уулзвараас Эрчим хүчний гудамж буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн долдугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл хаах аж.

Э.БУРАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.