НИЙГЭМ — 03 August 2020
15 гарааш, гурван чингэлгийг албадан буулгаж, газар чөлөөлжээ
Түгээх

Баянзүрх дүүргийн VI хорооны иргэд болон 136 дугаар цэцэрлэгээс удаа дараа ирүүлсэн гомдлын дагуу 22Б байрны зүүн талд байрлах 15 тоосгон гарааш, гурван төмөр чингэлгийг албадан буулгаж газар чөлөөлжээ. 

Тус хороо нь барилгажилт ихтэй, хүн ам шигүү суурьшсан, хүүхэд тоглох  нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж байхгүй аж. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба “15 гарааш, 40 тн гурван ширхэг төмөр чингэлэг албадан буулгаж газрыг чөлөөллөө. Цаашид 28 гарааш буулгаж газрыг бүрэн чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгөх болно” гэжээ.

Тус байрны зүүн талд газар чөлөөлөлт хийснээр 1000 гаруй м2 талбай нийтийн эзэмшилд шилжих юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.