НИЙГЭМ — 03 August 2020
Турк улсад суугаа монгол иргэдийн анхааралд
Түгээх

ОХУ энэ сарын 1-нээс эхлэн Турк, Танзани, Их Британи Умард Ирландын Вант улс зэрэг оронтой харилцан агаарын хилээ нээгээд байгаа юм. Тиймээс ОХУ-д байнгын оршин суух үнэмлэхтэй бусад орны иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. 

Монгол Улсын иргэд ОХУ руу Турк улсаар дамжин нисэх хандлага ихсэх болсон тул Турк улсаас ОХУ-д байнгын оршин суудаггүй иргэдийг онгоцонд суулгахгүй тохиолдол гарах болжээ.

Иймд иргэд та бүхэн ОХУ-ын газар нутгаар дамжин нисэх шийдвэр гаргахаас өмнө мэдээллээ сайтар нягтлахыг Истанбул хот дахь Ерөнхий консулын газраас мэдээлж байна


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.