НИЙГЭМ — 03 August 2020
Тахилтаас Авто цогцолбор хүртэлх авто болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ
Түгээх

Төслийн хүрээнд 1.56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, хоёр талдаа нэг метр өргөн ногоон байгууламж, 2.25 м өргөн явган хүний зам, 0.5 м өргөн шороон хөвөө, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, хоёр талдаа гэрэлтүүлэг, авто машины дөрөв, явган зорчигчийн хоёр нүхэн гарцтай зам засварын ажил хийх юм.  

Энэхүү баруун тойруугийн авто замын үргэлжлэл нь Орбит, Тахилтын авто зам болон 22-ийн товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсэж, улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулан жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой.   

Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгөөр хийгдэж буй зам засварын ажил өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн шатанд, төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Тахилтаас Авто цогцолбор хүртэлх авто болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил эхэллээ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.