НИЙГЭМ — 04 August 2020
Төв банк, Хятадын банк хооронд байгуулсан своп хэлцлийг сунгав
Түгээх

Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин гурван жилээр сунгажээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулсан билээ.

Тус гэрээг энэ оны долдугаар сарын 31-нд шинэчлэн байгуулж, дахин гурван жилийн хугацаатайгаар сунгажээ. Хоёр талын своп хэлцлийг анх 2011 онд 10 тэрбум юаниар байгуулсан. Дараа нь 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан 3 жилээр сунгаж байв. Мөн 2017 онд зөвхөн хугацааг нь гурван жилээр сунгасан юм.

Б.ЖАРГАЛ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.