НИЙГЭМ — 04 August 2020
Тамирчид тэмцээний өмнө нэг минут хүндэтгэл үзүүлнэ
Түгээх

Цар тахлын улмаас гуравдугаар сард түр зогсоосон Аваргуудын лиг болон  Европын лигийн тэмцээнүүд энэ сарын 7 болон 5-нд эхэлнэ.

Тоглолт эхлэхийн өмнө тоглогчид коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлэх болно хэмээн Европын хөлбөмбөгийн холбооноос /УЕФА/ мэдэгдээд байгаа юм.

Мөн хөлбөмбөгийн багийн тоглогч бүрийн богино ханцуйтай цамцан дээр тухайн багийн эх хэлээр “Баярлалаа” гэсэн бичиг байх болно. Энэ бол  хөлбөмбөгийн тоглолтуудыг явуулах боломж олгосон зохион байгуулагчдад талархал илэрхийлж буй тэмдэг аж. Тоглолтууд үзэгчгүй болно.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.