Онцлох мэдээ — 10 August 2020
Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна
Түгээх

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр /2020.08.10/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 7-ноос 10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон байна.

Наймдугаар сарын 9-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан аж. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу наймдугаар сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтэрчээ. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдөр 18:00 цагт дуусна.

Э.БУРАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.