Засгийн газрын хуралдаан болж байна
Түгээх

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Уг хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа аж. Өмнөх долоо хоногийн Лхагва гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яамны боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Уг төсөлд хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгож байгааг 2020 он дуустал үргэлжлүүлэн олгох, халамжийн тэтгэвэр болох 288 мянган төгрөгийг мөн он дуустал үргэлжлүүлэн олгох, жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлэх зэрэг асуудал багтсан байсныг дэмжсэн.

Мөн зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг томилсон. Үүнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус яамны Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Ганхуягийг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг, Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг тус тус томилсон юм.

Г.ХОРОЛ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.