НИЙГЭМ — 12 August 2020
Сайншандаас Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав
Түгээх

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 2020 оны долдугаар сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ. 

Уг замыг засварлаж байх хугацаанд тухайн чиглэлд тээврийн хэрэгслүүд түр замаар зорчиж байсан боловч өнөөдөр орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна.

Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.