НИЙГЭМ — 14 August 2020
МҮОХ-ны ерөнхийлөгчөөр Н.Түвшинбаярыг сонголоо
Түгээх

Монголын Үндэсний олимпийн хорооны ээлжит бус хурал өнөөдөр болж, шинэ ерөнхийлөгчөөр Найдангийн Түвшинбаярыг сонголоо.

Өмнөх ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа 2019 оны аравдугаар сард өгөөд байсан юм. 

МҮОХ 176 гишүүнтэй бөгөөд хурал 74 хувийн ирцтэй боллоо. Тус хорооны ерөнхийлөгчид нэг хүн нэр дэвшсэн ч хуралд оролцсон гишүүдийн 50 хувиас дээш саналыг авч байж сонгогдох журамтай.  

Н.Түвшинбаярын хувьд хуралд оролцсон нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар ирэх дөрвөн жилд МҮОХ-г тэргүүлэхээр боллоо. 

Тэрбээр одоогоос 12 жилийн өмнө энэ өдөр Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж байсан билээ. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.