2020 оны төсвийн тодотголыг өргөн барилаа
Түгээх

Сангийн яамнаас өнөөдөр /2020.08.14/ Монгол Улсын 2020 оны төсөв тодотгох хуулийн төслийг Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Covid-19 цар тахлын нийгэм, эдийн засагт учруулж буй хүндрэлийг даван туулах, аливаа эрсдэлд бэлэн байх, эрүүл мэндийн салбарын санхүүжилтыг нэмэгдүүлэх, коронавирусын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор иргэд, ААН-үүдийн дэмжихийг зорилго агуулсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгожээ.

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гариг буюу наймдугаар сарын 17-ны 09.00 цагт товлогдсон. Ээлжит бус чуулганы хуралдаанаар 2020 оны төсөвт тодотгол хийх юм. Мөн ээлжит бус чуулганаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу Үндсэн чиглэлийг батална, төсвийн тодотгол хийнэ, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Ш.ОЧ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.