НИЙГЭМ — 20 August 2020
Улаанбаатарт орон сууцны 440 төсөл хэрэгжиж байна
Түгээх

Барилгын салбарт 2020 онд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар салбар байгууллагуудаас өнөөдөр /2020.08.20/ мэдээлэл хийлээ. Улаанбаатарт одоогоор 440 гаруй барилга орон сууцны төсөл хэрэгжиж байгаа аж. Үүнээс 310 төсөлд 32500 өрх захиалга өгчээ.

Энэ жил ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас 60 тэрбум, Монгол банк болон арилжааны банкнаас 240 тэрбум төгрөг олгохоор болжээ.

Түүнчлэн энэ жил Монгол Улсад барилгын салбар үүсч, хөгжсөний 94 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд “Барилга, орон сууц-2020” үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо төв”-д маргааш /2020.08.21/ зохион байгуулах аж. Үзэсгэлэнгээр 120 гаруй компани оролцож, орон сууц, барилгын материалуудыг танилцуулах юм байна.

Мөн барилгын дулаан, бохирын асуудлыг хэрхэн шийдэх талаар сургалт зохион байгуулах ажээ.

Р.ДУЛАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.