Онцлох мэдээ — 24 August 2020
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө
Түгээх

Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөөний 07.55 цагт хөөрлөө. Токио-Улаанбаатар чиглэлд үйлдэж буй уг нислэг нь наймдугаар сарын хоёр дахь нислэг болж байна. Өмнө нь наймдугаар сарын 7-нд Токио руу нислэг үйлдэж, Японд байгаа иргэдээс хүсэлт гаргасан 600 гаруй иргэнийг авчирсан. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19.15 цагт эх орондоо газардана.

Энэ сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авахыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Сүүлд нэмэлт нислэгээр наймдугаар сарын 17-нд УОК-ын даргын өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу Хонгконг руу наймдугаар сарын 15 дахь нислэгийг үйлдсэн.

Наймдугаар сарын 14 удаагийн нислэгийн хуваарийг хүргэж байна.

  1. 08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
  2. 08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
  3. 08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
  4. 08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
  5. 08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
  6. 08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  7. 08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  8. 08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  9. 08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  10. 08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  11. 08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  12. 08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  13. 08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  14. 08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

А.СҮРЭН


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.