Засгийн газар хуралдаж байна
Түгээх

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар ТЕГ-ын даргын томилгоо болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. 

ТЕГ-ын дарга Д.Гэрэл болон дэд дарга Б.Энхсүх нар өөрсдийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоогоор ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр тус газрын тэргүүн дэд дарга П.Одонбаатар ажиллаж буй. Тэгвэл түүнийг ТЕГ-ын даргаар томилно гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Мөн УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарыг томилох магадлалтайг ч эх сурвалжууд хэлж байна. Тэрээр өмнө нь ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллажээ. 

Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд байршуулаад байгаа. Засгийн газрын шийдвэрийн дагуу иргэдэд тараана гэдгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлсэн. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.